Көүч, дасгалжуулагчийн 7 дүр

1. Хэрэгцээг тодорхойлогч

Үр дүнтэй дасгалжуулалт үйлчлүүлэгчийнхээ хэрэгцээг тодорхойлохоос эхэлдэг. Та үйлчлүүлэгчийнхээ юу хүсэж байгааг зүгээр нэг ойлгохоос илүү гүн гүнзгий судлах хэрэгтэй. Мөн тэд яагаад үүнийг хүсэж байгааг олж мэд. Энэ нь үйлчлүүлэгчдийнхээ нөөц бололцоо, чадавхыг нээж, гүйцэтгэлийн дээд түвшинд хүргэхэд туслах болно. Хэрэгцээг тодорхойлогч дүрийн үндсэн үүрэг бол:

Зорилгыг нь тодорхойлох

Давуу болон сул талуудад нь дүн шинжилгээ хийх

Тулгарч буй саад бэрхшээлийг нь олох

2. Төлөвлөгөө боловсруулагч

Дасгалжуулагчийн хамгийн чухал үүрэг бол үйлчлүүлэгчдэдээ өөртөө тохирсон хувийн төлөвлөгөө гаргахад нь туслах явдал юм. Ингэхдээ та тухайн үйлчлүүлэгчийн нөхцөл байдал өөрчлөгдөх үед төлөвлөгөөг нь үүнд нь тохируулж өөрчилж өгөх чадвартай байх ёстой.

3. Хөгжөөн дэмжигч

Дасгалжуулагч үйлчлүүлэгчдэдээ яаж хийх вэ арга замыг нь зааж өгөхөөс гадна, тууштай байж, зоригтой үйлдэл хийхэд нь дэмжих хэрэгтэй. Дасгалжуулагчийн өгөх дэмжлэг нь сэтгэлзүйн болон урам зориг өгсөн гэсэн 2 төрөл байна.

4. Хянан шалгагч

Үйлчлүүлэгчээ хэр урагшилж, өөрчлөлт гаргаж байна вэ гэдгийг алсаас ажиглан, үйл явцыг нь хянаж, үнэлэлт дүгнэлт өгөх нь дасгалжуулагчийн бас нэг чухал үүрэг юм.

5. Сургагч багш

Үйлчлүүлэгчээ шинэ мэдлэг олж авах, ур чадвар эзэмшихэд нь туслах сургалт, хичээлүүдийг орох хэрэгтэй.

6. Чиглүүлэгч

Маш олон хүмүүс энэ шийдвэр зөв бол уу гэж эргэлзэн, буруу шийдвэр гаргахаас айдаг. Иймд та дасгалжуулагчийн хувьд үйлчлүүлэгчдэдээ ирээдүйд харамсахааргүй, зөв шийдвэр гаргахад нь чиглүүлэх үүрэгтэй.

7. Үр дүнг хэмжигч

Дасгалжуулалтын төгсгөлд таны үйлчлүүлэгч ямар нэгэн бодит үр дүн гаргасан эсэхийг хэлж өгөөрэй. Энэ нь зөвхөн ахиц, дэвшлийг нь үнэл гэсэн үг биш бөгөөд тухайн үйлчлүүлэгч үнэхээр хүрэхийг хүссэн газартаа буюу зорилгодоо хүрч чадсан уу, эсвэл хүрэхэд хэр хол байна вэ гэдгийг хэмжиж өгнө гэсэн үг юм.