Хувийн менежментийг сайжруулах ганцаарчилсан көүчинг
Хүмүүс амжилтанд хүрэх тусмаа хувийн көүч нарыг хөлслөн ажиллуулдаг. Шалтгаан нь зорилгоосоо хазайхгүй байх, бүтээмжээ нэмэгдүүлэх, хувийн менежментээ сайжруулах хариуцлагын тогтолцоог бий болгож байгаа юм.
Өмнө нь бид хэчнээн удаа зорилго тавиад бүтэлгүйтсэн билээ...Энэ бүтэлгүйтлийг холоос хайх хэрэггүй, зүгээр л оны өмнө тавьсан зорилгоо эргээд харцгаая. Зарим нь зорилгоо хаана бичиж тэмдэглэснээ ч санахгүй байгаа.
Хувийн көүчтэй болно гэдэг ирээдүйдээ оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт юм.
Хувийн көүчтэйгээ хамт зорилгоо тодорхойлж, жил, улирал, сар, долоо хоногийн үйл ажиллагааны төлөвлөгөөгөө гаргаж, түүнийгээ тогтмол хянаж, хэмжиж явна. Энэхүү хөтөлбөрийн үр дүнд зөв системтэй, хувийн зохион байгуулалттай, бүтээмжтэй, үр дүнтэй, өөртөө болон гэр бүлдээ зарцуулах цагтай, аз жаргалтай хүмүүс бий болох юм.
Долоо хоног бүр көүчтэйгээ ганцаарчлан уулзаж, өгөгдсөн даалгаврын дагуу өөртөө болон амьдралдаа дүн шинжилгээ хийж, заасан аргачлалын дагуу туршилт, сайжруулалтыг хийнэ.
Хэрэв та:
- Амьдралын гол зорилгоо тодорхойлж, зохион байгуулалттай, системтэйгээр урагшлахыг хүсвэл
- Өдөр бүрийн хийх зүйлс нь тодорхой, бүтээмжтэй хүн болохыг хүсвэл
- Хийх зүйлсээ хойш тавьж, овоололгүй хугацаанд нь хийдэг болохыг хүсвэл
- Санхүү, карьерийн хувьд өсөлт авчрах зөв зүйлсийг хийдэг болохыг хүсвэл
- Хэрэггүй олон ажлаас өөрийгөө чөлөөлж, өөртөө болон гэр бүлдээ зарцуулах цаг завтай болохыг хүсвэл
- Өөртөө аз жаргал авчрах, мөрөөдлийнхөө амьдралын хэв маягтай болохыг хүсвэл
- Насан туршдаа хэрэгжүүлэх, өөртэйгөө ажиллаж, өөрийгөө сайжруулах аргачлалтай болохыг хүсвэл энэхүү хөтөлбөр танд зориулагдсан.
Хөтөлбөрийн давуу тал, боломжууд:
- Ганцаарчилсан көүчинг учир зөвхөн таны хэрэгцээнд нийцсэн
- 100% онлайн учир таны цаг завыг хэмнэнэ
- Хувийн менежмент, цаг төлөвлөлт, бүтээмжийг нэмэгдүүлэх батлагдсан аргачлал
- Ажил болон хувийн амьдралын тэнцвэрийг бий болгоно
- Ухаалаг зорилго тавьж, түүндээ хүрч сурна
- Өөртөө итгэх итгэл нэмэгдэж, хувийн сахилга баттай болно
- Стресс дарамтгүйгээр үр бүтээлтэй, аз жаргалтай зөв амьдралын хэв маягийг бүтээнэ
Тавигдах шаардлага:
- Хөтөлбөртөө зориулж цагаа төлөвлөсөн байх
- Долоо хоног бүрийн уулзалтаа таслахгүй байх
- Өгөгдсөн даалгавруудыг хугацаанд нь хийх
Хөтөлбөрт багтсан зүйлс:
- Хэрэгцээ, зорилгыг тодорхойлох асуулга тест
- Бүтээмжийн онлайн сургалт
- Далд ухамсрыг дахин програмчлах 21 хоногийн онлайн хөтөлбөр
- Багц сургалт - Хувь хүний хөгжил, бизнес, санхүүгийн 50 гаруй сургалт
- 12 удаагийн ганцаарчилсан көүчинг
- Зөвхөн танд зориулагдсан үйл ажиллагааны төлөвлөгөө, стратеги
- Имэйл дэмжлэг - Көүчтэйгээ имэйлээр харилцаж, хүссэн дэмжлэг туслалцаагаа авна
- Гарын авлага, материалууд
Көүч нарын мэдээлэл:
Lifecoach Академийн бэлтгэгдсэн көүч нар хамтран ажиллана. Ганцаарчилсан көүчингийн үр дүн, явцын мэдээллийг удирдлагын баг тогтмол хянаж явна.
Хөтөлбөрийн үндсэн үнэ: 3000.000₮
Хөнгөлөлттэй үнэ: 7 сарын 25 хүртэл 1 сарын 500.000₮ (3 сараар төлбөл 1.200.000₮)