Амьдралын дасгалжуулагч - Көүч бэлтгэх сертификаттай сургалт
Олон улсын көүч бэлтгэх хөтөлбөрийн дагуу зайнаас суралцах интерактив хөтөлбөр- Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа: 24 долоо хоног
- Хичээллэх хуваарь: Долоо хоног бүр шинээр нээгдэх хичээлүүдийг өөрийн боломжит цагаар бие даан судална
- Хичээл хүргэх аргачлал: Онлайн платформ дээр тавигдсан видео хичээл, гарын авлагуудыг үзнэ
- Төлбөр: 3500.000 төгрөг
Мэргэжлийн көүч болоход шаардлагатай мэдлэг, ур чадвар
Амьдралын дасгалжуулагч - Көүчийн сертификат гэж юу вэ?
Амьдралын дасгалжуулагч - Көүчийн сертификат нь хүмүүстэй ажиллах арга барил, тэдний бүрэн хүчин чадлыг дайчлахад туслах көүчийн үндсэн мэдлэг, ур чадварыг олж авсныг илтгэх баталгаа юм. Энэхүү сертификатыг авснаар үйлчлүүлэгчийнхээ хувийн амьдрал, карьерын зорилгыг тодорхойлж, түүндээ хүрэхэд нь туслах арга барилыг эзэмшинэ.
Амьдралын дасгалжуулагч - көүч хийнэ гэдэг нь дан ганц зөвлөгөө өгөхийг хэлдэггүй; үйлчлүүлэгчтэйгээ харилцаагаа хөгжүүлж, тэдний амьдралд бодит өөрчлөлтийг бий болгоход дэмжлэг үзүүлнэ. Мэргэжлийн көүч нар асуудлуудыг хамт шийдэлцэхээсээ илүүтэй үйлчлүүлэгчдээ шинэ ур чадварт суралцуулж, амьдралд тохиолдож буй сорилт бэрхшээлээ өөрөө давдаг болоход нь тусалдаг.
Амьдралын дасгалжуулагч - Көүчийн хөтөлбөр сонгох
Амьдралын дасгалжуулагчийн сертификат олгох олон сургалт бий. Хэдийгээр сертификат авах нь мэргэжлийн көүчийн карьераа эхлүүлэхэд тавигдах урьдчилсан нөхцөл биш ч, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрийн дагуу суралцахыг зөвлөж байна.
Lifecoach Академийн Көүч бэлтгэх сургалт нь ICF - International Coaching Federation байгууллагын магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийн дагуу явагдах бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэг, ур чадварыг олгоход чиглэсэн болно. Хэрэв та цаашид ICF байгууллагын магадлан итгэмжлэгдсэн көүч болохыг хүсвэл кредит цаг тооцдог хөтөлбөрт хамрагдах болохыг анхаарна уу.
Манай хөтөлбөр нь көүчийн үндсэн мэдлэг, ур чадвар олгох, көүчингийн бизнесийг амжилттай эрхлэн авч явахад шаардлагатай ур чадварыг олгоход чиглэсэн, 24 удаагийн Zoom аппликэйшн ашиглан явагдах 100% онлайн, интерактив хөтөлбөр юм. Лекцүүдийн хүрээнд та бүхэн Хүний сэтгэл хөдлөл ба тархи, Сэтгэл хөдлөлөө удирдах чадвараар дамжуулан дасгалжуулалт хийх, Итгэл үнэмшлийн систем, Дасгалжуулах үйл явц ба бүтэц, Гүнзгий түвшинд сонсох, Зөв зорилго тавих, Ухаалаг асуулт асуух, Үйлчлүүлэгчийн эсэргүүцлийг шийдвэрлэх, Дасгалжуулалтын бүлгүүд, Көүчингийн бизнес гэх мэт сэдвүүдийг үзэх болно. Мөн унших материал, гарын авлага, дасгалжуулалтын янз бүрийн бодит нөхцөл байдалд тулгуурласан сорилтууд, дасгалжуулалтын дадлага, дасгалжуулалтын ур чадварын талаар хэлэлцүүлэгт оролцох болно.
Та юу сурах вэ?
- Үйлчлүүлэгч дээрээ бодит үр дүн гаргах ур чадвартаа итгэлтэй болно.
- Көүчинг бизнесийнхээ бүтэц, үйл ажиллагааг тодорхойлж, көүчинг хийх арга, зорилтот зах зээлээ тодорхойлно.
- Амьдралын дасгалжуулалтын шалгарсан арга зүйг хэрэгжүүлэх аргачлал, гарын авлага, материалуудыг хүлээн авна.
- Үйлчлүүлэгчтэйгээ амжилттай харилцаа тогтоох, асуулт тавих болон сонсох ур чадварыг эзэмшинэ.
- Мэдрэл, хэл зүйг хөтөлбөржүүлэх техникийг сурна. (NLP)
- Амьдралын дасгалжуулалт хийхэд шаардлагатай үйлчлүүлэгчийн асуулгын маягт, загвар материалуудыг хүлээн авна.
- Үйлчлүүлэгчтэйгээ зорилго тодорхойлох, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, түүнийг мөрдөх, ажиллах аргачлалыг эзэмшинэ.
- Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар, өсөлтийн сэтгэлгээг бий болгоно.
- Үйлчлүүлэгчийнхээ өөрийгөө анзаарах чадварыг хөгжүүлэх аргачлалыг эзэмшинэ.
- Үйлчлүүлэгчийнхээ дүн шинжилгээ хийх, өөрөө өөртэйгөө ярилцах чадварыг хөгжүүлэх аргачлалыг эзэмшинэ.
- Үйлчлүүлэгчийнхээ сөрөг сэтгэл хөдлөлөө даван гарах чадварыг хөгжүүлэх аргачлалыг эзэмшинэ.
- Үйлчлүүлэгчийнхээ сөрөг итгэл үнэмшил, хязгаарласан бодлуудыг өөрчлөх аргачлалыг эзэмшинэ.
- Үйлчлүүлэгчдээ хүнд шийдвэр гаргах, гаргасан шийдвэрээ эцсийг нь хүртэл биелүүлэх чадварыг хөгжүүлэх аргачлалыг эзэмшинэ.
- Үйлчлүүлэгчийнхээ айдас, эргэлзээ, эрсдэлийг даван гарахад тусална.
- Үйлчлүүлэгчээ хүсэл мөрөөдөл, зорилгынхоо дагуу амьдрахад тусална.
- Үр ашигтай Көүчингийн бизнесийн үндэст суралцана.
- Мөрөөдлийн үйлчлүүлэгчдийнхээ хэв загварыг гаргаж, өөрийн хүсэл сонирхолд нийцсэн көүчинг үйлчилгээг бий болгоно.
- Көүчинг бизнесийн маркетинг хийх аргачлалыг сурна.
Төгсөгчдийн амжилтын түүх
Сургагч багштайгаа танилцаарай
Lifecoach Академийн үүсгэн байгуулагч, бизнесийн ментор Нямдоржийн Мөрөн нь хувь хүний хөгжил, бизнес, санхүүгийн 50 гаруй онлайн сургалтыг гаргасан бөгөөд Амжилтын стратеги сургалтаараа дамжуулан мянга мянган хүний амьдралыг харах өнцөг, сэтгэлгээ, харилцаа, хандлагыг эергээр өөрчлөөд байна.
Түүний эрхэм зорилго бол сургалт, көүчинг, контентуудаараа дамжуулан олон хүний амьдралыг аз жаргалтай, үр дүнтэй, сэтгэл хангалуун болоход туслах юм.
Тэрээр өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд хувийн бизнес эрхэлж байсан бөгөөд энэхүү туршлагаараа бизнес эрхлэгчдийг түлхүү дасгалжуулж ирсэн ба сургалт, көүчингийн салбарт хувийн брэндинг хийх, көүчинг бизнесийг үр дүнтэй удирдан авч явахад шаардлагатай бодит туршлагыг хуваалцаж байгаа нь манай хөтөлбөрийн хамгийн том давуу тал билээ.