card

Өнөөдрийн бидний амьдарч байгаа цаг үе бол хүн бүр хүссэн үедээ, хүссэн мэдээллээ хурууныхаа үзүүрээр ганц товшилт хийгээд л олж болдог болсон үе. Хүмүүс жил бүр өчнөөн сая төгрөгийг ном, онлайн сургалт, хөтөлбөрт суралцахад зарцуулж байна. Гэсэн хэдий ч ихэнх ном уншиж дуусгалгүй орхигдож, ихэнх онлайн сургалт бүрэн гүйцэд үзэгдэлгүй хаягдаж байна. Үүний гол шалтгаан бол хүмүүс суралцахад дадаагүй байна. Сурсан ч мэдлэгээ амьдрал болгон хэрэгжүүлж чадахгүй байна.

Яагаад хүмүүс мөрөөдлийнхөө төлөө тууштай явж чадахгүй байна вэ? Тэдэнд чадвар дутсан юм биш, нөөц бололцоо дутсан юм биш, цаг хугацаа хүрэлцэхгүй байгаа юм биш, тэдэнд Амьдралын дасгалжуулагчид л хэрэгтэй байна. Хүн бүрт хариуцлагатай байдлыг бий болгоход, өөрөө өөртэйгөө ажиллаж, өсөлт өөрчлөлтийг бий болгоход нь Амьдралын дасгалжуулагчид хэрэгтэй байна.

Өөрчлөлт хийх ямагт хэцүү байдаг. Маш их хичээл зүтгэл, тууштай байдал, ялангуяа өөрийнхөө сэтгэлгээнээс давж сэтгэх хамгийн хэцүү. Иймд л Амьдралын дасгалжуулагчид энэ үйл явцад дэмжлэг үзүүлж, олон жил дадсан буруу зуршлаас, тухлаг бүсээс гаргадаг.

Көүч бэлтгэх онлайн сургалтанд сууснаар мэргэжлийн амьдралын дасгалжуулагчийн ур чадвар, техникт суралцаж, көүчинг бизнесийн үйл ажилагаа, өдөр тутам хэрэглэгдэх ажлын багаж болсон бичиг баримтын загварыг хүлээн авах болно. 

Хүмүүсийг өсч өөрчлөгдөхөд туслах амьдралын дасгалжуулагчийн гол ур чадварууд болох харилцааны ур чадвар, сонсох ур чадвар, асуулт тавих ур чадвар зэрэгт суралцана.

Мөн тэднийг зорилгодоо хүрэхэд нь туслах көүчингийн хэрэгслүүд, зорилго тодорхойлох дасгал ажил, хариуцлагатай, тууштай байхад туслах зөвлөгөөнүүдийг мэдэж авах болно.

Хүмүүст өөрчлөлтийг бий болгодог амьдралын загварчлал, тэмдэглэл, бататгал, мэдрэл, хэл зүйг хөтөлбөржүүлэх техникийг (NLP) эзэмшинэ.

Түүнээс гадна көүчингийн бизнесийг амжилттай хийхэд туслах хичээлүүдийг багтаасан. Үүнд:

  • Хөтөлбөрөө зохиох
  • Көүчингийнхээ онцлогийг тодорхойлох
  • Үнээ гаргах
  • Зорилтот зах зээлээ тодорхойлох
  • Дасгалжуулалтын багц гаргах
  • Групп дасгалжуулалт хийх аргачлал
  • Көүчинг бизнесийн маркетинг зэрэг хичээлүүдийг үзэх болно.
БҮРТГҮҮЛЭХ >>>

Та юу сурах вэ?

  • Үйлчлүүлэгч дээрээ бодит үр дүн гаргах ур чадвартаа итгэлтэй болно.
  • Көүчинг бизнесийнхээ бүтэц, үйл ажиллагааг тодорхойлж, көүчинг хийх арга, зорилтот зах зээлээ тодорхойлно.
  • Амьдралын дасгалжуулалтын шалгарсан арга зүйг хэрэгжүүлэх аргачлал, гарын авлага, материалуудыг хүлээн авна.
  • Үйлчлүүлэгчтэйгээ амжилттай харилцаа тогтоох, асуулт тавих болон сонсох ур чадварыг эзэмшинэ.
  • Мэдрэл, хэл зүйг хөтөлбөржүүлэх техникийг сурна. (NLP)
  • Амьдралын дасгалжуулалт хийхэд шаардлагатай үйлчлүүлэгчийн асуулгын маягт, загвар материалуудыг хүлээн авна.
  • Үйлчлүүлэгчтэйгээ зорилго тодорхойлох, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, түүнийг мөрдөх, ажиллах аргачлалыг эзэмшинэ.
  • Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар, өсөлтийн сэтгэлгээг бий болгоно.
  • Үйлчлүүлэгчийнхээ өөрийгөө анзаарах чадварыг хөгжүүлэх аргачлалыг эзэмшинэ.
  • Үйлчлүүлэгчийнхээ дүн шинжилгээ хийх, өөрөө өөртэйгөө ярилцах чадварыг хөгжүүлэх аргачлалыг эзэмшинэ.
  • Үйлчлүүлэгчийнхээ сөрөг сэтгэл хөдлөлөө даван гарах чадварыг хөгжүүлэх аргачлалыг эзэмшинэ.
  • Үйлчлүүлэгчийнхээ сөрөг итгэл үнэмшил, хязгаарласан бодлуудыг өөрчлөх аргачлалыг эзэмшинэ.
  • Үйлчлүүлэгчдээ хүнд шийдвэр гаргах, гаргасан шийдвэрээ эцсийг нь хүртэл биелүүлэх чадварыг хөгжүүлэх аргачлалыг эзэмшинэ.
  • Үйлчлүүлэгчийнхээ айдас, эргэлзээ, эрсдэлийг даван гарахад тусална.
  • Үйлчлүүлэгчээ хүсэл мөрөөдөл, зорилгынхоо дагуу амьдрахад тусална.
  • Үр ашигтай Көүчингийн бизнесийн үндэст суралцана.
  • Мөрөөдлийн үйлчлүүлэгчдийнхээ хэв загварыг гаргаж, өөрийн хүсэл сонирхолд нийцсэн көүчинг үйлчилгээг бий болгоно.
  • Көүчинг бизнесийн маркетинг хийх аргачлалыг сурна.
БҮРТГҮҮЛЭХ >>>