Life Coach буюу Амьдралын дасгалжуулагч гэж хэн бэ?

Амьдралын дасгалжуулагч гэдэг нь хүмүүсийг зорилго, мөрөөдлөө биелүүлж, хүсч буй амьдралаа бүтээхэд нь тусалдаг мэргэжилтнийг хэлнэ. Ажил амьдралын тэнцвэрийг бий болгож, эрүүл, аз жаргалтай, ажил карьерын хувьд өсөлттэй, гэр бүлтэйгээ сайхан харилцаатай байхад чиглэсэн зорилгуудыг тодорхойлж, хамтран ажилладаг.

Хүмүүсийг хувийн амьдрал болоод ажил карьерын зорилгоо биелүүлэхэд нь тусалж, амьдралын чанараа сайжруулахад нь тусалдаг мэргэжилтнүүд юм. Зорилгоо биелүүлэхэд нь үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэхэд тулгарах бүхий л сорилтуудад дэмжлэг үзүүлдэг.

Хэрэв та Амьдралын дасгалжуулагч болохыг хүсдэг ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол Көүч бэлтгэх онлайн сургалтанд таныг урьж байна.

Көүч бэлтгэх онлайн сургалтанд сууснаар мэргэжлийн амьдралын дасгалжуулагчийн ур чадвар, техникт суралцаж, көүчинг бизнесийн үйл ажилагаа, өдөр тутам хэрэглэгдэх ажлын багаж болсон бичиг баримтын загварыг хүлээн авах болно.

Хүмүүсийг өсч өөрчлөгдөхөд туслах амьдралын дасгалжуулагчийн гол ур чадварууд болох харилцааны ур чадвар, сонсох ур чадвар, асуулт тавих ур чадвар зэрэгт суралцана.

Мөн тэднийг зорилгодоо хүрэхэд нь туслах көүчингийн хэрэгслүүд, зорилго тодорхойлох дасгал ажил, хариуцлагатай, тууштай байхад туслах зөвлөгөөнүүдийг мэдэж авах болно.

Хүмүүст өөрчлөлтийг бий болгодог амьдралын загварчлал, тэмдэглэл, бататгал, мэдрэл, хэл зүйг хөтөлбөржүүлэх техникийг (NLP) эзэмшинэ.

Түүнээс гадна көүчингийн бизнесийг амжилттай хийхэд туслах хичээлүүдийг багтаасан. Үүнд:

  • Хөтөлбөрөө зохиох
  • Көүчингийнхээ онцлогийг тодорхойлох
  • Үнээ гаргах
  • Зорилтот зах зээлээ тодорхойлох
  • Дасгалжуулалтын багц гаргах
  • Групп дасгалжуулалт хийх аргачлал
  • Көүчинг бизнесийн маркетинг зэрэг хичээлүүдийг үзэх болно.