1. Төгс төгөлдрийг эрэлхийлэх
Хэт төгс төгөлдөрт хүрэхээр хичээх нь үр дүнг хойшлуулахаас гадна “хангалтгүй” гэсэн мэдрэмжийг төрүүлж, стрессийг нэмэгдүүлнэ.
2. Өөртөө эргэлзэх
Өөртөө эргэлзэж, хойш суусаар байвал та өмнөө байгаа бүх боломжоо алдана.
3. Гомдоллох
Хэрэв та хохирогч сэтгэлгээгээр болохгүй, бүтэхгүй шалтаануудыг хайсаар байвал хэзээ ч сэтгэл хангалуун байж чадахгүй.
4. Өмнөх алдаагаа давтах
Тэнэг хүн л нэг зүйлийг яг ижил аргаар дахин, дахин хийж алдаагаа давтсаар байдаг. Урагшлахыг хүсвэл алдаагаа хүлээн зөвшөөрч, өөр арга замыг эрэлхийлэх хэрэгтэй.
5. Өөрийн гэсэн алсын хараа, зорилгогүй байх
Өөрийн хамгийн чухал зүйлээ тодорхойлоогүй бол танд бүх зүйл чухал юм шиг санагдана.
6. Хэт шүүмжлэлтэй хандах
Хэт шүүмжлэлтэй хандах нь зөвхөн сөрөг зүйлсэд анхаарлаа хандуулахад хүргэдэг.
7. Онгод орохыг хүлээх
Онгод орж урам зориг, эрч хүчтэй болсон үедээ бүгдийг амжуулах гэж хичээхээс илүү өдөр бүр, сахилга баттай ажиллах нь илүү үр дүнд хүргэнэ.
8. Бүтэлгүйтлээс айх
Хэрэв та бүтэлгүйтэхээс айж байвал үүнийгээ хүлээн зөвшөөрч, жижиг зорилгоосоо эхлээрэй.
9. Хамгийн муу хувилбарыг бодох
Хэрвээ та муу хувилбарыг л бодоод байвал танд муу зүйл л тохиолдоно. Харин сайн хувилбарыг бодвол таны үйлдэл цаанаасаа сайн зүйлрүү тэмүүлж эхэлнэ.
10. Санаа зовох
Санаа зовнил нь таны сэтгэцийн эрүүл мэндийг муутгахаас өөр юуг ч өөрчлөхгүй.